ХУД-т зөвшөөрөлгүй 202 гаражийг буулгаж, чийрэгжүүлэх талбай, зогсоол болгон тохижуулжээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-08-26 01:50:36

Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 65 дугаар цэцэрлэгийн баруун урд талд байсан зөвшөөрөлгүй гаражуудыг буулган, чөлөөлсөн талбайг ногоон байгууламж, авто зогсоол, чийрэгжүүлэлтийн талбай, явган хүний зам, дугуйн зогсоолоор тохижуулжээ.

Тус дүүрэг дэх зөвшөөрөлгүй 202 гаражийг буулгаж дууссан бөгөөд одоогоор чөлөөлсөн талбайнуудыг тохижуулах ажил үргэлжилж байгаа аж.

Холбоотой мэдээ