LIVE: Дэлхийн шилдэг баритон Э.Амартүвшинд Ардын жүжигчин цол хүртээлээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-08-26 05:10:55

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, Монголын сонгодог урлагийн дэг сургууль, чадвар, чансааг дэлхийн тавцанд хүлээн зөвшөөрүүлж, дэлхийн хэмжээний дуучин хэмээн үнэлэгдэн, олон улсад эх орныхоо нэр хүндийг өсгөхөд үнэтэй хувь нэмэр оруулсан Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Энхбатын Амартүвшинд Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээлээ.

Ерөнхийлөгч төрийн дээд цол хүртсэн Э.Амартүвшин болон эцэг, эх, гэр бүл, төрөл төрөгсөд, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөв.

зураг

Тэрбээр сонгодог урлагийн тайзнаа улсынхаа нэрийг өндөрт өргөж, дэлхийн шилдэг баритон хоолойтой дуучнаар өнгөрсөн онд шалгарсан билээ.

Түүний амжилтуудаас дурдвал П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын дуурийн дуучдын уралдааны дэд байр, 2012 оны Пласидо Домингогийн нэрэмжит уралдааны Гран при, Английн BBC агентлагийн “Cardiff Singer of the World 2015” уралдааны үзэгчдийн нэрэмжит шагнал, БНСУ-ын нийслэл Сөүлд болсон олон улсын тэмцээний гуравдугаар байрын шагнал тус тус хүртэж байв.

Холбоотой мэдээ