"Чингис хааны музей" 99 ширхэг "Хаан шатар"-ыг сан хөмрөгтөө нэмлээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-08-27 03:06:38

“Хаан шатар” компани  энэ сарын 25 буюу шинийн 28-ны билэгт сайн өдөр "Чингис хааны музей"- н сан хөмрөгт 99 ширхэг үйлдвэрлэсэн тансаг зэрэглэлийн Их гарын ХААН ШАТАР-аа дурсгал болгон бэлэглэжээ.

Тус компани 2015 онд бэлэг дурсгалын үйлдвэрлэл худалдааны чиглэлээр байгуулагдсан. Одоогоор бага, дунд, их гарын гэсэн гурван төрлийн шатар худалдаанд гаргасан байна. 

Тэд шатраа цайрын хайлшаар цутгаж хийдэг учир бөх бат, чанартай, өнгө үзэмж сайтай байдгаараа бусдаас ялгарах онцлогтой. Хамгийн гол нь Монголынхоо баялаг түүх, уламжлалыг харуулсан бүтээл хийж, олонд түгээхийг зорьдог байна.

Түүнчлэн монголчууд бид агуу түүхээ үр хойчдоо өвлүүлж үлдээхийн тулд дэлхий дахинд сурталчлах шаардлагатай хэмээн “Хаан шатар” компанийн гүйцэтгэх захирал Ч.Бат-Оюун ярилаа. Тэрбээр “Манай компанийн хамт олон шинэ музейн гуравдах хандивлагч болж байгаадаа баяртай байна. Музейн хамт олондоо маш их баярлалаа” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

Холбоотой мэдээ