LIVE: УИХ дахь МАН-ын бүлэг ЗГ-ын шинэ бүрэлдэхүүний асуудлаар хуралдаж шийдвэрээ гаргалаа
Улс ТөрМАН-ын Удирдах зөвлөл болон УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж Засгийн газрын шинэ бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Шинэ бүрэлдэхүүнд 10 хүнийг хэлэлцэн дараах байдлаар томилохыг дэмжсэн байна. Тодруулбал,
-ЗГХЭГ-ын даргаар Д.Амарбаясгалан
-Байгаль орчны сайдаар Б.Бат-Эрдэнэ
-Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатар
-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар Б.Сарангэрэл
-Зам тээврийн хөгжлийн сайдаар С.Бямбацогт,
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Х.Болорчулуун
-Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар Н.Учрал
-Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Ж.Ганбаатар нарыг томилохыг тус тус дэмжжээ. Мөн асуудал эрхэлсэн хоёр сайдад буюу Нийслэлийн асуудал хариуцсан сайдаар Ж.Сүхбаатар, Спорт хариуцсан сайдаар Б.Бат-Эрдэнэ нарыг томилох нь зүйтэй гэж үзжээ.