МАН-ын Удирдах зөвлөл орон гарсан байнгын хороодын шинэ дарга нарыг нэрлэв
Улс ТөрУИХ-ын зарим байнгын хорооны дарга сайдаар томилогдсон. Үүнтэй холбоотойгоор Байнгын хороодын дарга нарыг шинээр томилох шаардлага үүссэн юм. МАН-ын Удирдах зөвлөл дараах хүмүүсийг Байнгын хорооны даргаар томилох нь зүйтэй гэж үзжээ.
- Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргаар Б.Энх-Амгалан,
- Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Б.Саранчимэг,
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар Г.Мөнхцэцэг,
- Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар Б.Баттөмөр,
- Инновац цахим бодлогын байнгын хорооны даргаар Э.Батшугар
- Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар С.Чинзориг,
- Төсвийн байнгын хорооны даргаар Х.Булгантуяа,
- Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар Г.Тэмүүлэн,
- Хууль зүйн байнгын хорооны даргаар Л.Мөнхбаатар,
- Эдийн засгийн байнгын хорооны даргаар М.Оюунчимэг нарыг томилохыг дэмжжээ.