50 мянган хэрэглэгчийн мэдээллийг Зээлийн мэдээллийн санд харуулахгүй

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-08-31 05:02:39

ШӨХТГ-т хэрэглэгчдээс “Монголбанкны Зээлийн мэдээллийн сан буюу хар жагсаалтад хэрэглэгчдийн мэдээллийг бүртгэж, үндэслэлгүйгээр санхүүгийн үйлчилгээ авах эрхийг хязгаарладаг” гэх асуудлаар гомдол ирүүлжээ. Үүний дагуу ШӨХТГ-аас Монголбанкинд хандаж, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд авсан зээл нь хэвийнээс бусад ангилалд орсон 50 мянга гаруй хэрэглэгчийн мэдээллийг Монголбанкны Зээлийн мэдээллийн санд харагдуулахгүй байх тохируулга хийгджээ. Одоо эдгээр хэрэглэгчдийн санхүүгийн үйлчилгээ авах бололцоо нээгдсэн гэж ойлгож болох юм. Мөн уг хар жагсаалтад үүрэн холбооны үйлчилгээ, гурвалсан үйлчилгээний төлбөрийн мэдээлэл нийлүүлэхийг зогсоох арга хэмжээ авч байгаа талаар Монголбанкнаас мэдээлээд байна.

Холбоотой мэдээ