Иран Улсын Аж үйлдвэр, уул уурхай, худалдааны дэд сайд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-08-31 05:33:52


Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Аж үйлдвэр, уул уурхай, худалдааны дэд сайд Мохаммад Мехди Барадаран тэргүүтэй төлөөлөгчдийг 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч уулзжээ.


Талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, эртний түүхэн хэлхээ холбоотой Монгол, Ираны уламжлалт харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа нотлов.


Мохаммад Мехди Барадараны Монгол Улсад хийж буй ажлын айлчлал нь манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг аж үйлдвэр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болж байна.


Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Аж үйлдвэр, уул уурхай, худалдааны дэд сайд Мохаммад Мехди Барадараны ажлын айлчлал 8 дугаар сарын 29-ний өдрөөс 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд төлөөлөгчид Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны удирдлага, мөн Нийслэлийн Засаг даргатай тус тус уулзалт хийж байна.


Холбоотой мэдээ