Монголын модон хийц, бүтээцтэй архитектурын дурсгалыг БНСУ-тай харьцуулсан судалгаа хийнэ
НийгэмСоёлын дэд сайд М.Батбаяр өнөөдөр БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнгийн барилга, архитектурын дурсгалын судалгааны хэлтсийн орлогч дарга Шим Дунжүн тус хүрээлэнгийн ажилтан Кауг Жэкуан, И Сосан, Т.Эрдэнэцогт нарыг өчигдөр хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Соёлын өвийн үндэсний төв, Солонгос Улсын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнтэй хамтран Монгол Улсын модон хийц, бүтээцтэй архитектурын дурсгалын мэдээллийг БНСУ-ын модон хийц, бүтээцтэй архитектурын дурсгалтай харьцуулсан судалгаа хийхээс гадна зүүн Азийн модон архитектурын соёлын өвийн анхан шатны материалыг бий болгох зорилгоор “Зүүн Азийн модон хийц, бүтээцтэй архитектурын харьцуулсан судалгаа” төслийг 2023 оноос эхлэн хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Соёлын дэд сайд М.Батбаяр Шим Дунжүн хандан Монгол дахь дурсгалт уран барилгыг хамгаалах, өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, харьцуулан судлах, цаашлаад сэргээн засварлах чиглэлд дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахаа илэрхийлэв.