Солонго Эс Эф бүрэн дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
Нийгэм
Үйл ажиллагаагаа явуулаад 5 жил болж буй Солонго Эс Эф Ерөнхий боловсролын сургуулийн шинэ хичээлийн жилийн нээлт өнөөдөр /2022.09.01/ боллоо.
“Солонго Эс Эф бүрэн дунд сургууль" нь 2020-2021 оны хичээлийн жилээс эхлэн 1-7-р ангидаа Оксфордын Их Сургуулийн ELT хөтөлбөр буюу Ерөнхий Боловсролын Сургуульд зориулсан Англи хэлний хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна.
Гадаад хэлийг багаасаа сонгон сурснааруламжлал болсон үзэл бодол, тогтсонхэвшлийг задалж, өөр ертөнцөөр аялан, дэлхий ертөнцийг таних үүд хаалга нээгддэг гэж шинэ хичээлийн жилийн нээлтийн үеэр тус сургуулийн захирал Б.Энхжаргал онцолж байлаа.
Солонго Эс Эф бүрэн дунд сургуулийнсурагчид нэгдүгээр ангиасаа эхлээд эх хэлтэйгээ хослуулан Англи хэлийг давхар суралцдагаараа давуу. Сурагчид 3-р ангиасаа Хятад, Япон, Орос, Солонгос хэлийг хослуулан шамдан суралцажбайна.
"Солонго Эс Эф" сургуулийн англихэлний багш нар нь Олон Улсад Багшлахэрхийн дипломоо авсан чадварлаг сурган хүмүүжүүлэгчид юм. Ингэснээр багш нарын заах арга зүй улам бүр сайжирч, сурагчдын сурлагын чанарт нөлөөлсөн тухай эцэг эхчүүд ам сайтай байна.
Мөн "Солонго Эс Эф" сургууль нь Олон улсын TOEFL ITP шалгалтыг сургууль дээрээ албан ёсоор зохион байгуулахэрхтэй сургууль болжээ.
Нийслэлийн Ерөнхий Боловсролын “Солонго Эс Эф” сургууль нь өнгөрсөнжилээс эхлээд Унгар улсын элчин сайдыняамтай хамтран ажиллах болсон. Ингэснээр Унгар улсын Ерөнхийболовсролын сургуулиудтай холбоотогтоож багш, сурагч солилцооныхөтөлбөрүүд хэрэгжүүлэх, Унгар улсынтүүх соёл, ёс зан заншил, түүхийн дурсгалт газрууд, аж амьдрал, байгаль орчин, хөгжил дэвшилтэй танилцажтуршлага судлах, Унгар улсын их дээд сургуулиудад Солонго Эс Эф сургуулийн төгсөгчид тэтгэлэгтэй хамрагдахболомжтой болж байгаа юм.