Айлчлал: БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-09-05 04:02:44

 БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит-ийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал өнөөдөр өндөрлөлөө.


БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит-ийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Бямбасүрэн тэргүүтэй албаны төлөөлөгчид үдэж мордуулав.


Айлчлалын хүрээнд БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийв. Энэхүү айлчлал нь АСЕАН-ы гишүүн Лаос Улстай хөгжүүлж буй уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.


Холбоотой мэдээ