"Туркийн кино өдрүүд” болно

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-09-05 10:31:59


Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хоёр улсын соёл, урлагийн салбарын харилцааг хөгжүүлэх зорилгоор "Туркийн кино өдрүүд"-ийг "Тэнгис" кино театрт энэ сарын 13-15-нд зохион байгуулна.

"Туркийн кино өдрүүд"-ээр гурван өдрийн турш Чаган Йырмак, Бурак Аксак, Кыванч Баруөнү Ылмаз Эрдоган зэрэг Туркийн нэрт кино найруулагчдын бүтээлүүд болох “Үлгэрт гардаг охин”, “Эртугрул- 125 жилийн дурсамж”, “Нөхрийнхөө хэрээр ярь”, “Хонгорхон минь”, “Зүүд”, “Төгс төгөлдөр”, “Мартвал шивнээрэй” зэрэг уран сайхны киног монгол хадмал орчуулгатай, үнэ төлбөргүй толилуулах юм.



Холбоотой мэдээ