LIVE:Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын нээлт болж байна

Live
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-09-09 02:04:46

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 313 километр төмөр замыг барьж байгуулснаар өнөөдөр нээж байна.

Уг төмөр зам нь Монголын анхны нэгдүгээр зэрэглэлийн буюу хүнд даацын төмөр зам гэдгээрээ онцлогтой. Мөн уулзваргүй, 1,520 мм-ийн царигтай, шилжүүлэн ачих болон ачилтын тус бүр нэг терминалтай байна.

Хоёр өртөө, зургаан зөрлөг бүхий уг төмөр замаар жилд 30-50 сая тонн нүүрс тээвэрлэн, улсын төсөвт жилд дунджаар 44 сая ам.долларын татвар төвлөрүүлэх урьдчилсан тооцоололтой байгаа аж.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцож байгаа юм. 

Энэ оны төсвийн тодотголоор 18 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Үүнээс наймдугаар сарын 22-ны байдлаар 13.2 сая тонныг экспортолж, гүйцэтгэл 73.4 хувьтай байгааг салбарын яамнаас нь танилцуулсан билээ.