D амин дэм ковидын эсрэг үр дүнгүй нь тогтоогдов
НийгэмКоронавирусийн цар тахлын үед амьсгалын замын өвчин эсвэл коронавирусээс хамгаалахад ямар ч ашиг тусгүй гэнэ. Ийм дүгнэлтийг Хатан хаан Маригийн Лондонгийн их сургууль болон Их Британийн бусад эрдэм шинжилгээний байгууллагууд гаргасан бөгөөд тэндий судалгаа British Medical Journal сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Тэд судалгааныхаа хүрээнд санамсаргүй түүврийн аргаар, 16-аас дээш насны, Д амин дэм хэрэглэж байгаагүй 6200 хүнийг хяналтын турүилтад оруулжээ. Ингээд цусан дахь Д амин дэмийн төвшин нь анхнаасаа бага байсан сайн дурын нэг бүлгийнхэн өдөр бүр 800 нэгж Д, хоёр дахь бүлгийнхэн 3200 нэгж Д амин дэмийг өдөр бүр ууж байсан гэнэ. Харин үлдсэн хүмүүст плацебо буюу хуурамч эм өгч байжээ.
Ингээд судалгааны дүнгээс харахад амин дэмийн тун амьсгалын замын өвчин тэр дундаа коронавирусээс сэргийлэхэд ямар ч нөлөөгүй нь батлагдсан байна. Хяналтын явцад аль аль бүлэгт багтаж байсан хүмүүс коронавирусийн болон амьсгалын замын халдварт өвчин туссан, эрсдэл өндөртэй байгаа нь тогтоогджээ.
Д амин дэм нь амьсгалын замын вируст үзүүлэх төрөлхийн дархлааны хариу үйлдлийг дэмждэг, энэ амин дэмтэй хүнсний нэмэгдлүүд амьсгалын замын халдвараас сэргийлж чаддаг гэсэн судалгааны дүн олонтаа гарч, цар тахлын үеэр Д амин дэмийг хэрэглэхийг дэлхий даяар зөлөж байсан ч Британийн эрдэмтэд энэ ойлголтыг няцаасан байна.
Эх сурвалж: dnn.mn