“Монгол хүүхэлдэйн кино” сэдэвт шуудангийн маркийг олны хүртээл болголоо
Нийгэм“Монгол хүүхэлдэйн кино“ сэдэвт шуудангийн маркийг олны хүртээл болгож байна.
Тодруулбал, Монгол хүүхэлдэйн киноны 6 нэрийн, 1 блок маркийг шуудангийн гүйлгээнд гаргаж байгаа юм. Нэрийн маркт, “Хоёр найз”, “Эрх цагаан”, “Бороолдойн цаг”, “Азар Базар Тазар”, “Маамуу”, “Мөнх тунх”, “Арван хоёр жил” хүүхэлдэйн киног тус тус дүрслэн оруулжээ.
1946 оны 7 дугаар сарын 1-нд гүйлгээнд оруулсан “Ардын хувьсгалын 25 жилийн ой” сэдэвт маркт анх удаа хүүхдийг дүрслэн хэвлүүлсэн байдаг аж.
Монголын хүүхэлдэйн киноны түүх 1961 оноос эхтэй бөгөөд МУУГЗ Ц.Зандраа гуайн “Хоёр найз” бүтээл анхны шанг татаж байв. Харин Монгол шуудангийн маркийн түүх 1924 оноос эхэлжээ. Тухайн үед Монгол Улс мөнгөн тэмдэгтээ хэвлээгүй байхдаа шуудангийн маркийг түрүүлж хэвлэсэн нь дэлхийн өнцөг булан бүрд тусгаар тогтносон Монгол Улсын нэрийн хуудас болж байв.