Б.Жавхлан: Дарханы авто замын хөдөлгөөнийг ирэх сард нээнэ
НийгэмУлаанбаатар-Дарханы авто замын хөдөлгөөнийг ирэх сард нээхээр төлөвлөж байгааг Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Тэрбээр, “Хэрэв цементийн нийлүүлэлт тасрахгүй бол Дарханы замын хөдөлгөөнийг нээнэ. Замыг ашиглалтад оруулах болон хөдөлгөөн нээх бол тусдаа ойлголт. Энэ жил хөдөлгөөнийг нээж, ирэх жил ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна” хэмээв.
Цементийн үнийг тогтвортой байлгах үүднээс Засгийн газар уг төрлийн бүтээгдэхүүний гаалийн албан татварыг энэ оныг дуустал тэглэх шийдвэрийг өнөөдөр гаргасан юм. Ингэснээр цементийн үнэ тогтворжиж, эрэлт, хэрэгцээг бүрэн хангах боломж бүрдэнэ хэмээн Засгийн газар үзэж буй юм.