Эртний динозаврын ясыг Монгол Улсад хүлээлгэн өгөхийг хүсжээ
НийгэмМонгол Улсаас Бельгийн Хаант улсад суугаа Элчин сайд Л.Болд Бельгийн Хааны Байгалийн шинжлэх ухааны музейн Палеонтологийн хүрээлэнгийн захирал Г.Паскалийг хүсэлтийнх нь дагуу 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч уулзав.
Уулзалтад Бельгийн франц хэлтэй бүсийн Ерөнхий сайдын ажлын албаны референт Б.Оюунтүлхүүр оролцсон бөгөөд талууд соёлын салбарт хамтран ажиллах асуудлаар санал, мэдээлэл солилцов.
Захирал Г.Паскалийн зүгээс “Musee des Confluences” музейд түр хадгалагдаж байгаа Tarbosaurus Baatar гэх эртний динозаврын ясыг Монгол Улсад хүлээлгэн өгөх чиглэлээр хамтран ажиллах санал тавьсан бөгөөд Элчин сайд дэмжиж ажиллахаа илэрхийлэв.