Баянхонгор аймгийн Шинэжинст суманд Мазаалайн тэжээлийн сав шинээр байршууллаа
НийгэмДэлхийд ховордсон мазаалай баавгай амьдардаг гол бүс нутгийн нэг Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутаг Хуцын шандад "Мазаалайн тэжээлийн аяга" нэртэй тэжээлийн сав байршуулжээ.
Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргаа, “МАМА” ТББ, Бяцхан аялагч Б.Энхлүүн, “Цагаан зам” авто сервис хамтран тэжээлийн савыг байршуулсан байна. Ингэснээр аймгийн хэмжээнд мазаалайд идэш тэжээл бэлтгэн тавих 15 савтай болж байгаа аж.
Тэжээлийн саванд төрийн байгууллагаас жилд 2-3 удаа, сайн дурынхан жилд нэг удаа идэш тэжээл тавьж өгдөг байна.
Мазаалай нь "Улаан ном"-д орсон нэн ховор амьтан бөгөөд өдгөө 50 орчим бодгаль амьдарч байгаа гэсэн мэдээлэл байгаа юм.