Маргаашаас газар тариалангийн бүс нутгаар нойтон цас орж, 17, 18-нд цочир хүйтрэхийг анхааруулж байна

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-09-15 09:10:01

Өнөө шөнө Хөвсгөлийн нутаг, Булганы хойд хэсгээр нойтон цас, маргааш өдөр Сэлэнгийн нутаг, Төв аймгийн хойд хэсгээр их бороо орно. Маргааш өдөр Өвөрхангайн өмнөд хэсэг, Дундговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

2022 оны 09 дүгээр сарын 16-наас 09 дүгээр сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • 16-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 17-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 18-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 19-нд Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно.

Салхи 16, 17-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 градус дулаан байна.


Эх сурвалж: Weather man / Цаг уурч: Өнөө /

 

 

 

 

Холбоотой мэдээ