БАЯНХОНГОР: Төслийн хэрэгжилттэй танилцаж байна

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-09-21 04:40:05
НҮБ-ын Хүүхдийн Сангийн зөвлөх, холбогдох мэргэжилтнүүд энэ сарын 20, 21-ний өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллаж байна. Ажлын хэсгийнхэн “Эх хүүхдэд нөлөөлөх агаарын бохирдлыг бууруулах төсөл”-ийн хэрэгжилт болон аймгийн төв, Богд сумын Гамшгийн эрсдэлийг бууруулах, өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөлттэй танилцан, арга зүйн зөвлөгөө мэдээлэл өгч байгаа юм.
“Хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөр”-ийн үр дүнг хэлэлцэх, сайн туршлагыг сурталчлах, орон нутгийн  төлөвлөлтийн тухайд санал, зөвлөмжийг газар дээр нь өгч ажиллаж байна.
Мөн үеэр "Орон нутгийн иргэдэд түшиглэсэн уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээ" төслийн хүрээнд хийсэн Богд сумын Эрүүл мэндийн төвийн ариун цэврийн өрөөний засварын ажилтай танилцаж тус ЭМТ-д иж бүрэн хог хаягдлын автоклабын  дэмжлэг үзүүлэхээр болжээ.
Ажлын хэсгийнхнийг аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь, ЗДТГ-ын дарга Д.Энхжаргал, холбогдох мэргэжилтнүүдтэй уулзалт хийж, цаашид талууд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаараа санал солилцов. 

Эх сурвалж: МОНЦАМЭ
Холбоотой мэдээ