Энэ онд 122 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
НийгэмУлсын хэмжээнд энэ оны 9 дүгээр сарын 21-ний байдлаар Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Өвөрхангай, Төв, Ховд, Хөвсгөл, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн 58 суманд 118, нийслэлийн 4 дүүрэгт 4, нийт 122 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ.
Ой, хээрийн гал түймрийн дуудлагын тоог өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 78.8 хувиар нэмэгдэж, дээрх түймэрт урьдчилсан байдлаар ойн 9917 га, хээрийн 1,250,910 га, нийт 1,260,827 га талбай өртсөн байна. Ой, хээрийн түймэр унтраахаад онцгой байдал, хил хамгаалах, цагдаагийн байгууллага, орон нутгийн 5252 хүн ажиллажээ.
Өчигдөрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Шарлангийн голын Ягаан-Ам гэдэг газарт, мөн Баян-Өлгий аймгийн Алтай сумын Бардам 3 дугаар багийн “Даваат” гэдэг газарт хээрийн түймэр гарсныг аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах ангийнхан унтрааж байн. Түүнчлэн, Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг “Хүйтний гол гэдэг газарт ой хээрийн түймэр гарсныг цурманд оруулаад байгааг ОБЕГ-аас мэдээлэв.