Тэгш, сондгойгоор зорчуулах эсэх саналыг ирэх сарын 5-н хүртэл авна
НийгэмНийслэлийн авто замуудад түгжрэлээс шалтгаалж тэг зогсолт үүсч буй. Тиймээс автомашиныг улсын дугаарыг тэгш, сондгойгоор нь ээлжлэн хөдөлгөөнд оролцуулж, хязгаарлах эсэх дээр иргэдийг саналыг авч байгаа. Тодруулбал, тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах эсэхэд ирэх сарын 5-н хүртэл иргэдээс санал авах юм.
Хичээлийн шинэ жил эхэлсэн эхний долоо хоногт тодорхой бүсэд дугаарын хязгаарлалт үйлчилсэн найм хоногийн хугацаанд судалгаа хийж, мэргэжлийн байгууллагууд үнэлгээ, дүгнэлт өгсөн байна.
Авто машиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах үед өдөрт 237-283 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, хөдөлгөөний эрчим 30 гаруй хувиар буурсан үзүүлэлт гарчээ.
2021 оны есдүгээр сарын 1-ний өдөр хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн хурд 7-9 км/ц байсан бол энэ жил 15-20 км/ц байсан аж.
Машиныг тоог давхцуулахгүйгээр тооцоход Улаанбаатар хотод өнөөдөр 642 мянга 315 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Энэ нь 2011-2012 онд зорчиж байсан автомашины тоо даруй 50 хувиар өссөн дүн юм. Харин өнгөрсөн жилийнхээс таван хувиар өсжээ. Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй авто машины тоо нэг сая 122 мянга 644 байгаагийн 57 хувь буюу 642 мянга 315 нь нийслэлд бүртгэлтэй. Гэтэл оношилгоонд орж буй машины тоо 351,038 буюу бүртгэлтэй машины 55 хувь. Улсын хэмжээнд ч оношилгооны хувь 52-оос хэтрэхгүй байна. Иймд иргэдийг санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалжээ.
ЭНД ДАРЖ САНАЛАА ӨГНӨ ҮҮ.