Оросын иргэд Буриадаар дамжин Монгол руу нэвтрэхээр бөөгнөрөл үүсгэжээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-09-22 05:20:56

Өчигдөр /2022.09.21/ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин цэргийн дайчилгаа зарласны дараа эх орноосоо гарах иргэдийн тоо эрс нэмэгджээ. Нэн ялангуяа хөрш зэргэлдээ Казахстан, Гүрж, Турк, Армен, Азербайжан болон бусад визгүй улс руу хамгийн ойрын шууд нислэгийн бүх тасалбар зарагдсан байна. Тэгвэл ОХУ-ын хэвлэлээр Оросын иргэд Буриадаар дамжин Монгол руу гарахаар дараалал үүссэн тухай мэдээлжээ.

Тодруулбал, Хиагт дахь Орос-Монголын хил дээр автомашины урт цуваа үүсэн бөгөөд автомашин, галт тэрэг, онгоцоор визгүй зорчих боломжтой хамгийн ойр гадаад улс бол Монгол юм гэжээ.

Түүнчлэн "ОХУ-аас Монгол руу орж ирэх иргэдийн тоо сүүлийн өдрүүдэд ихээр нэмэгдсэн гэх мэдээлэл байна. Ингэхдээ зөвхөн Монгол руу биш, Монголоор дамжин БНСУ зэрэг улс руу дамжих байдлаар мөн орж ирж байгаа аж.

ОХУ-ын Буриадын Монгол Улстай хиллэдэг шалган нэвтрүүлэх боомт буюу Хиагт дээр ОХУ-аас манай улсыг зорьсон иргэд  урт дараалал үүсгэсэн нь үнэн гэж холбогдох байгууллагууд мэдээлсэн.

.

Холбоотой мэдээ