Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайдтай уулзав

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-09-23 00:08:06

 Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Нью-Йорк хотноо чуулж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцох үеэр Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяартотой уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.


Уулзалтаар талууд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй урт, дунд хугацааны хөгжлийн зорилтууд болон эдийн засгийг эрчимжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хамтран ажиллах талаар ярилцав.


Хоёр орны харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгдгөө унгарын тал онцолж, Монгол Улсын хөгжлийн зорилтуудын хэрэгжилтэд хувь нэмэр оруулах, харилцааны бэлэг тэмдэг болсон томоохон төсөл хамтран хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ нотлов.


Уулзалтын үеэр талууд “Дипломат сургалтын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурав.

Холбоотой мэдээ