Youtube-ээс англи хэл сурч эхэлсэн хүү 800 оноо авснаар Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хамрагдлаа

Видео Нэвтрүүлэг
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-09-23 00:59:47


Youtube-ээс англи хэл сурч эхэлсэн хүү 800 оноо авчээ


Ерөнхийлөгчийн ИЛГЭЭЛТ-2100 хөтөлбөрийн 2022 оны эзэд тодорч эхэллээ. Хот, хөдөөгийн 330 сум, 171 хороодын шилдгүүд ЭЕШ-ын оноогоороо тэргүүлж тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болзлоо хангасан залууст илгээлтийг нь гардуулж буй юм.

Энэ удаа Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5-р сургуулийн төгсөгч Отгонсүх овогтой Отгон-Эрдэнэ "Ерөнхийлөгчийн ИЛГЭЭЛТ-2100"-ийн эзэн болсон баярт мэдээгээ гардан авлаа.

Тэрээр "Том зүйлийг бүтээхийг хүсч байвал энгийнээр эхэл, Өөрт байгаа зүйлээрээ чадах бүхнээ хий" гэж бусад залууст уриалж байв.

Тэрээр  Сэлэнгэ аймагт сууж буй ээж, эгч хоёртойгоо энэ баярт мэдээг хуваалцахыг хүсч, тэдэндээ биечлэн очиж уг үйл явдлыг хамтдаа хуваалцжээ. 



Холбоотой мэдээ