Б.Жавхлан: Нийт хүүхдийн 91 хувьд нь хүүхдийн мөнгө олгоно

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-09-28 08:07:15

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 2023 оны төсвийг хэлэлцсэн. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийх үеэрээ хүүхдийн 100 мянган төгрөгийг хэрхэх талаар хэллээ.

Тэрбээр "2023 оны төсөвт хүүхдийн мөнгөнд 1.2 их наядыг төсөвлөсөн. Энэ бол нийт хүүхдүүдийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгох тооцоо юм. Харин өрхийн сарын орлого нь 3.5 саяас дээш өндөр орлоготой өрхүүдийн хүүхдүүдэд хүүхдийн мөнгө олгохгүй байхаар болж байна. Энэ нь үлдсэн есөн хувь нь юм" гэлээ.


Мөн НӨАТ-ын сугалаатай холбоотой гарсан шторкийг Сангийн яамны пэйж хуудсан дээр нийтлээд гурван цагийн дараа устгасан. Энэ нь удахгүй болох НӨАТ-ын сугалаагаа олон нийтэд таниулах гэж байсан ч, агуулга хийгээд үг хэллэг, найруулгын хувьд алдаа гарсан. Сангийн яамныхан төсвийн төсөл гээд ачаалалтай ажиллаж байх хооронд ийм алдаа гарсан.  Бид сугалааг зогсоосоноос хойш НӨАТ-ын баримт уншуулах нь эрс багассан. 7 жилийн ажлаа бид 3 сарын хугацаанд уруудуулсан. Тиймээс үүнийгээ л засах гэж сугалааг дахин зохион байгуулах болсон юм. Санаа нь бол ерөөсөө л энэ, ийм энгийн байсан. Гэтэл хамтарсан студийн найруулга, зохиол нь санаанд хүрсэнгүй ийм зүйл боллоо. Үүнтэй холбоотой төлбөр тооцоо гараагүй гэж тайлбарлалаа. 

Холбоотой мэдээ