Б.Цацрал: Дайжин ирсэн иргэдэд Монгол Улс хүмүүнлэг хандах хэрэгтэй
Нийгэм"Монгол туургатан төв холбоо", "Урбан иргэдийн форум", "NoDoubleStandard" иргэдийн хөдөлгөөнөөс Монгол туургатанд туслах "Нэг үндэс" хөдөлгөөн өрнүүлэх талаар мэдээлэл хийлээ.
"Урбан Иргэдийн Форум"-ын төлөөлөл Б.Цацрал "Элэгт нэгтнүүд маань Монгол Улсыг зорин ирж байна. Аль улсаас яах гэж ирсэн гэдгээс нь үл хамаарч хүн гэдэг утгаар нь хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хэрэгтэй. Хилээр орж ирсэн элэг нэгтнүүддээ ямар тусламж үзүүлэх, хэрхэн ажиллах талаарх зохион байгуулалтын төлөвлөгөө гаргах шаардлагыг Засгийн газарт долоо хоногийн хугацаатай хүргүүлж байна.
Дараагийн нэг чухал шаардлага бол ихэнх хүмүүс 30 хоногийн визээр орж ирсэн. Тэгэхээр энэ хугацаа дуусахад хэрхэх талаар Засгийн газар маш тодорхой мэдээллийг олон улсад өгөх хэрэгтэй. Тухайн иргэдийг албадан гаргахгүй байх талаар юм.
Хүний эрхийн тухай ямар ойлголттой улс гэдгээ батлан харуулж, нэг зүгт харах хэрэгтэй байна. Хилээр орж ирж байгаа залуучууд болгоны ард гэр бүл үр хүүхэд, аав, ээж нь байгаа. Ийм гэнэтийн хагацал гэдэг маш хүнд. Эдгээр хүний оронд өөрсдийгөө тавиад үзэхэд харамсалтай байна.
Манай улс олон улсын байгууллагуудаас жил бүр тусламж дэмжлэг авдаг. Бидэнд шийдэх олон асуудал бий. Гэхдээ энэ бүхнээс илүүтэйгээр нэг нэгнээ гэсэн халуун сэтгэлтэй, нэг үндэстэй, хүний амь бүхнээс чухал гэдэгт нэгдэж, хүмүүнлэгийн үйлсэд оролцоосой гэж уриалж байна.
Аравдугаар сарын 1-нээс хоёр утас гаргаж, операторын ажил хийнэ. ОХУ-аас ирж буй элэг нэгтнүүдэд тусламж дэмжлэг хэрэгтэй" гэлээ.