Сайжруулсан түлшийг 473 цэгээр борлуулж байна

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-10-03 06:07:14

Хүйтний улирал эхэлснээр сайжруулсан шахмал түлшийг 473 цэгээр борлуулж байна. Энэ сарын 15 гэхэд 650 цэг ажиллуулахыг нийслэлийн Сургалт судалгаа, олон нийттэй харилцах газар мэдээлэв.


Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд “Өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангаж, 120 мянган тонн сайжруулсан түлш нөөцөлсөн. Өдөрт 800-900 тн түлш борлуулж байгаа”-г нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр тэмдэглэв.


Стандарт, чанар шаардлага хангаж байгаа эсэхийг Хотын дарга тодруулахад “Мэргэжлийн хяналтын байгууллагаас байнга шинжилгээ хийдэг. Чанарын хувьд стандартаа барьж байгаа” гэсэн бол НМХГ-ын дарга С.Даваасүрэн “Шахмал түлшний чийгшил өнгөрсөн жил 6.8 байсан бол энэ жил ихдээ 3.8 байгаа. Түлшний чанар маш сайн” хэмээлээ.

Холбоотой мэдээ