Нэг хүн жилд 144 мянган төгрөгөөр шүдээ үнэгүй эмчлүүлэх эрхтэй
НийгэмЭрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах тусламж үйлчилгээний төлбөрийн хэмжээ ЭМДҮЗ-ийн тогтоолоор зохицуулагддаг. Тодруулбал, иргэн амбулаторийн амны хөндийн тусламж, үйлчилгээг улсын эмнэлэг, аймгийн болон дүүргийн нэгдсэн эмнэлэг болон төрийн өмчийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгээс авах боломжтой. ЭМД-ын сангаас жилд гурав хүртэлх шүдний цогц тусламж үйлчилгээг бүрэн санхүүжүүлдэг. Ингэхдээ нэг шүдний эмчилгээг 48000 төгрөгөөр тооцдог байна.
Эх сурвалж: www.polit.mn