АТГ нийтийн албанд томилогдох 257 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-10-04 05:01:58

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 9 дүгээр сарын 26-30-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 257 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 175 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор ажиллагаанд 82 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байгаа юм байна.

Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 74 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 7 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 21 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгасан байна. 

Холбоотой мэдээ