Орхон: Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажил явагдаж байна
НийгэмОрхон аймаг нь далайн түвшнээс дээш 1200 м-т Баян-Өндөр уулын бэлд оршдог, эрс тэс уур амьсгалтай. Газар хөдлөлтийн өндөр эрсдэлтэй, Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь хиймэл гар аргаар долоо хоногт хоёр удаа тэсэлгээ хийдэг нь аймгийн нийт орон сууц, гэр хороололд их, бага хэмжээгээр чичирхийлэл мэдрэгддэг байна.
Тиймээс Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд газар хөдлөлт, төмөр замын осол, нурангиас аврах ажиллагааны дууриалган үзүүлэх дадлага сургууль, Орхон аймгийн иргэдийг нүүн шилжүүлэх дадлага сургуулиуд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа юм.
Энэ хүрээнд мэргэжлийн анги, хуулийн этгээдийн томилгоот бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах хүч, хэрэгслийн бэлэн байдлыг шалгах, жагсаалын жигдрэлтийн урьдчилсан үзлэгийг хийлээ.
Мөн нүүн шилжүүлэх дадлага сургууль болохтой холбогдуулан Сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр Баян-Өндөр сумын удирдлагуудтай уулзаж, бэлтгэл ажлын явцтай танилцан, үүрэг чиглэл өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.