ГИХГ, МҮХАҮТ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-10-05 08:14:42

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр нар хамтын ажиллагааны санамж бичигт газрын үсэг зурав.


Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд дараах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Тухайлбал, хууль эрх зүй, бодлогын баримт бичиг боловсруулахад бизнес эрхлэгчдийн оролцоог хангах, саналыг нь тусгах, аялал жуулчлал, спорт, соёл урлагийн үйл ажиллагаанд оролцох, дамжин өнгөрөх ангиллын цахим виз олгож буйтай холбогдуулан гадаад иргэд таатай зорчих нөхцөл бүрдүүлэх, сурталчлах, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх аяллын маршрут боловсруулах, гадаад иргэдийг урих аж ахуйн нэгж, байгууллагад Монгол Улсын хууль, эрх зүйн чиглэлээр сургалт зохион байгуулахад хамтран ажиллана.



Түүнчлэн, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөхөд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, гадаадын ажиллах хүч авагч аж ахуйн нэгж, иргэдэд таатай нөхцөл бүрдүүлэх, цахим виз, цахим үйлчилгээний системийг олон нийтэд сурталчлах, хил орчмын бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийг холбогдох мэдээ, мэдээллээр хангах аж.

Холбоотой мэдээ