О.Цогтгэрэл: Өрийг өрөөр дардаг дархан мэх чинь бүтэхгүй боллоо

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-10-06 08:13:41

Эдийн засаг 2022 бодитоор хүндэрч эхэллээ. Ирэх онд ч мөн таагүй байх нь. Энэ нь зүүн, барууны үзэл гэхээс илүү аргацаасан бодлогоын үр дүн гарч буйн илрэл. Ирэх жил манай улс валютаар 1.5 тэрбумын зээл төлөх ёстой. Мөн Монголбанкны 2.5 тэрбумын своп бий. Төлөх болохоор валютын нөөцгүй. Харин өрийг өрөөр дардаг дархан мэхтэй. Дархан мэхээ хэрэглэх гэхээр бондын зах зээлд бондын үнэ унасан. Гадаадын хөрөнгө оруулалт болох Оюутолгойн далд уурхайн олборлолт ирэх жил дуусч байгаа. Маргаангүйгээр нөхцөл байдал ийм байгаа үед өрийн хэмжээ яг хэд байна вэ. Монголбанкны ерөнхийлөгчийн хувьд бодит тоо хэлж өгөөч. Ирэх жил дотоодын аж ахуйн нэгжүүдэд зээл олдох уу. Бизнес төлөвлөлт, хөрөнгө оруулалтын гэрээ хийх гэж байгаа компаниудад нэг мэдээлэл өгнө үү.  


Холбоотой мэдээ