Баянхонгорт шороогоор шуурч, Хөвсгөл, Завхан зэрэг зургаан аймагт цас орж байна

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-10-07 08:22:04

Цаг уурын байгууллагаас мэдээлснээр өнөөдөр/2022.10.07/ өглөөний 08:00 цагийн байдлаар Хөвсгөл, Завхан, Говь-Алтай, Эрдэнэт, Булган, Архангай аймгийн нутгаар цас орж байгаа бол бол Баянхонгор аймагт шороон шуургатай байна.

Өнөөдөр Архангайн нутаг, Өвөрхангай, Дундговийн хойд, Булган, Төв аймгийн өмнөд, баруун хэсгээр их цас орж, цасан шуурга шуурна.

зураг

Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговийн болон говийн бүс нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, хүчтэй, салхи шуургатай байхыг анхаарууллаа.

Түүнчлэн зам даваанд халтиргаа үүсэж болзошгүй тул орон нутгийг зорих иргэд аюулгүй байдлаа хангаж явахыг зөвлөж байна. 


Эх сурвалж: ЦУОШГ

Холбоотой мэдээ