УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг цагдан хорьжээ
Улс ТөрУИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг өчигдөр /10.06/ АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулжээ. Түүнийг туслахаараа дамжуулан Хөгжлийн банкны дамжуулан зээлдэгч Капитал банкнаас 12.6 тэрбум төгрөгийг зээлж аваад эргэн төлөөгүй хэрэгт буруутган цагдан хорьсон гэх мэдээлэл байна. Мөн энэ хэрэгт холбогдуулан түүний туслах, Шинэ намын дарга Г.Аюулгүйг хамт шалгаж бололтой. Хөгжлийн банкнаас зээл авах үед Ж.Батзандан нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан бөгөөд зээл авахад нөлөөлсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон учир саатуулсан байна.
Үүнээс гадна, түүний төрсөн ах Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг саатуулсан талаар бид мэдээлсэн. Түүнийг Зам, тээвэр хөгжлийн дэд сайдаар ажиллаж байхдаа Дарханы замын хоёрдугаар багц ажлын явцад бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр шалгаж байна.
Эх сурвалж:www.polit.mn