Булган-Мөрөн, Цэцэрлэг-Тосонцэнгэл, Эрдэнэт-Булган чиглэлийн авто замын хөдөлгөөнийг хязгаарлажээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-10-08 06:15:22


Их хэмжээний нойтон цас орж, хүчтэй цасан шуурга шуурсны улмаас зарим замыг хаажээ. 


ЗТХЯ, АТҮТ, ТЦА-наас мэдээлснээр Булган-Мөрөн, Цэцэрлэг-Тосонцэнгэл, Эрдэнэт-Булган чиглэлийн авто зам, Архангай аймгийн нутаг дахь Цагаан даваа болон бусад давааны авто замын зорчих хэсэгт цас их орсоны улмаас тээвэрлэлт гүйцэтгэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсч зарим зорчих замыг хаасан байна. 

Тодруулбал, Архангай, Завхан, Увс аймаг руу зорчих хөдөлгөөнийг өнөөдөр 14.00 цагаас түр хугацаанд хязгаарлажээ. 

Иргэд, тээвэрчдийг онцын шаардлагагүй бол орон нутагт зорчихгүй байх, зорчсон тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг сайтар хангаж, өвлийн дугуй, тосоо сольж замд гарахыг анхааруулж байна.


Холбоотой мэдээ