"ЦУСНЫ ДОНОР" аппликейшн мэндэллээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-10-14 01:44:34



ЦССҮТ-МУЗН хамтран "ЦУСНЫ ДОНОР" аппликейшныг шинээр нэвтрүүллээ.

Ухаалаг утасны appstore, playstore-оосоо “Цусны донор” нэрээр хайн татаж авах боломжтой.

Уг аппликейшнд цусны донорын мэдээллийн санд и-мэйл хаягаа бүртгүүлсэн цусны донорууд нэвтрэх эрхтэй юм байна.

Цусны донорын аппликейшнаас дараах мэдээллийг авах боломжтой юм байна.  

1. Цусны бүлэг

2. Цус өгөлтийн тоо

3. Цус өгөх хугацаа

4. Цус өгөлтийн түүх

5. Шинжилгээний хариу

6. Цус өгөхөөсөө өмнө цусны төвийн албан ёсны асуумжийг аппликейшн ашиглан өгөх

7. Цусны төвийн үйл ажиллагааны мэдээ мэдээллийн хэсэг

8. Цусны сэлбэлт судлалын үндэсний төвийн хаяг байршлыг google map-с авах

9. Тэмдэглэлт өдрүүдийн мэдээлэл

10. Цусны донорын алдаршуулалт гэх мэт мэдээллийг нэгтгэжээ.  

Холбоотой мэдээ