Богд хааны музей үзэгчдэдээ 50-75 хувийн хөнгөлөлт үзүүлнэ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-10-14 02:08:57


Богд хааны ордон музейн (2022.10.13) “Хааны ордны намар-2022” өдөрлөгийн нээлт боллоо.

Музей үзэх тасалбарын үнийг нэг гэр бүлд 50-75 хувь хөнгөлөх аж. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэ төлбөргүй үзэх ажээ. Мөн насанд хүрсэн хоёр үзэгч бүрийн нэг нь үнэгүй буюу 50 хувь хөнгөлөлттэй үзэх боломжтой юм байна.

Нээлттэй өдөрлөг аравдугаар сарын 13-наас 16-ны өдрүүдэд болох бөгөөд уртын дуучин Б.Батцэцэглэн ая дуугаа өргөж, ШШГЕГ-ын дэргэдэх “Соёмбо” чуулгын бүжигчид бүжиглэв. Чуулгын бүжиг дэглээч М.Мөнгөнцэцэг “Монгол тойрон бүжиг” үндсэн хөдөлгөөн зааж, хамт бүжиглэнэ.

Тогооч Г.Тэнгисийн хоолны нэвтрүүлгийн бичлэг, “Хаан ордны зоог” асарт гал тогоо хоолны үдлэгт мастер тогооч Ж.Отгонпүрэв оролцож, “Зоог барих уламжлал”-ын тухай танилцуулга хийж байна

Холбоотой мэдээ