Архангай аймгийн засаг дарга М.Батжаргалыг албан тушаалаас нь огцруулжээ

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-10-20 02:05:33

    Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргалыг Ерөнхий сайдын 165 дугаар тоот захирамжаар албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргажээ. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64.2.3 дахь заалтыг үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан байна.

    Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн

    • 64.2.3-д энэ хуулийн 65.1.1, 65.1.2-т заасан үндэслэлээр Хурал түүнийг огцруулах санал гаргасан;
    • 65.1.1-д Хурлын шийдвэрийг хангалтгүй биелүүлсэн гэж тухайн Хурал дүгнэсэн;
    • 65.1.2-д нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж тухайн Хурал дүгнэсэн хэмээн заажээ.

    Тус аймгийн Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг Засаг даргын орлогч В.Мөнхбатад даалгасан байна.

    Холбоотой мэдээ