НӨАТ-ын сугалааны тохирол ирэх сарын 16-нд явагдана
НийгэмНӨАТ-ын сугалааны аравдугаар сарын тохирол 11 дүгээр сарын 16-ны 13:00 цагт явагдахаар товлогджээ. Сугалааны тохирлыг Боловсрол ТВ болон Ebarimt аппликэйшнээр шууд үзэх боломжтой.
НӨАТ-ын сугалааны шинэ журмаар олон баримт бүртгүүлэх тусам азтан болох боломж өндөр хэмээн мэдэгдээд буй. Тодруулбал 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг, 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг, 51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30 сая төгрөгийн урамшуулал авна.
Есдүгээр сарын баримтаар явуулсан тохиролд 36,499 азтан тодорсон тухай мэдээлж байсан билээ.
"Азтан болсон иргэн урамшууллаа баталгаажуулсан өдрөөс хойш ажлын 15 хоногт олгоно. Урамшууллаа сугалааны тохирол явагдсанаас хойш 90 хоногийн дотор баталгаажуулах эрхтэй байдаг. Баталгаажуулахгүй 90 хоногоос хэтэрвэл цуцлагдах журамтай" хэмээн Татварын Ерөнхий Газрын НӨАТ-ын хэлтсийн дарга Д.Мөнхтуул хэлж байв.