Төрийн албаны шалгалт өгсөн 4700 хүнээс 32.8 хувь нь тэнцжээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-10-25 02:24:55

Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор Төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн 1541 иргэний жагсаалт гарчээ. Шалгалт өгсөн иргэд өөрийн эрхээрээ орж дүнгийн хуудсаа хэвлэж авах юм.

Энэ удаагийн шалгалтад улсын хэмжээнд 5885 иргэн бүртгүүлж, 4700 шалгалтад оролцсоноос 1541 иргэн буюу 32.8 хувь нь тэнцсэн байна. Харин 1185 иргэн шалтгаант нөхцөл, хуваарь андуурах, хоцрох зэрэг өөрөөс хамаарах асуудлаар шалгалтдаа ороогүй гэнэ. Дараагийн шалгалт 2023 оны 1-р улиралд зарлана.

Жагсаалтыг https://csc.gov.mn/s/48/1305-ээс харна уу.



Холбоотой мэдээ