Дарханы замын бүтээн байгуулалтын эхний урсгал ирэх долоо хоногт ашиглалтад орно
Нийгэм
Улаанбаатар-Дарханы замын бүтээн байгуулалтын явцын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ЗГ-ын хуралдаанд танилцуулга хийсэн байна.
ЗГ-ын хуралдааны мэдээнд "Дарханы замын бүтээн байгуулалтын эхний урсгал ирэх долоо хоногт ашиглалтад орно. Тус замын бүтээн байгуулалт хоёр урсгал тусдаа замаар баригдаж байгаагийн эхний урсгалыг хоёр чиглэлтэйгээр нээхэд бэлэн болжээ. Энэ нь бүтээн байгуулалтын 50 хувь юм. Үлдсэн 50 хувийн ажлыг 2023 онд хийж дуусгахаар төлөвлөж байна. Тус замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхийг Ерөнхий сайд Зам, тээврийн хөгжлийн сайдад үүрэг болголоо" гэжээ.