ЭЕШ-ын бүртгэл арваннэгдүгээр сарын 21-ний 18:00 цагт хаагдана
НийгэмЭлсэлтийн Ерөнхий Шалгалт(ЭЕШ)-ыг энэ оноос эхлэн жилд хоёр удаа авахаар болсон.
Эхний шалгалтыг зургаадугаар сард зохион байгуулсан бол хоёр дахь шалгалтыг улсын хэмжээнд 2022 оны арванхоёрдугаар сарын 16-19-нд товлоод байна. Ингэхдээ 2013 оны Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу авагддаг Монгол хэл бичгийн шалгалтыг ЭЕШ-тай хамт зохион байгуулах юм. Гэхдээ энэ удаагийн ЭЕШ-д ерөнхий боловсролын сургуулийг 2022 болон өмнөх онд төгссөн шалгуулагчид орох бөгөөд 12 дугаар ангид суралцаж буй суралцагчид орох боломжгүй юм. Учир нь ЭЕШ-д бүрэн дунд боловсролын гэрчилгээ авсан шалгуулагчид орно гэж ЭЕШ-ын журамд заасан байдаг.
2022 оны хоёр дахь ЭЕШ-ын онцлог нь шалгуулагчид өмнөх шалгалтын дүн оноогоо ахиулах, дахин их, дээд сургуульд суралцах боломжийг олгоход оршино.
ЭЕШ-ын бүртгэл аравдугаар сарын 19-ний 15:00 цагт эхэлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 21-ний 18:00 цагт хаагдах юм байна.