Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНЭУ-ын Ерөнхийлөгчид эмгэнэл илэрхийлэв

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-11-03 11:57:25

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Драупади Мурму-д эмгэнэл илэрхийллээ.

ЭМГЭНЭЛД,

“Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гужарат мужид гүүр нурсны улмаас олон арван хүний эрдэнэт амь эрсдэж, их хэмжээний гарз хохирол учирсанд Танд болон Танаар уламжлан амь үрэгдэгсдийн гэр бүл, төрөл төрөгсдөд Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу.

Монголчууд бид манай “стратегийн түнш”, “оюун санааны хөрш” болох Энэтхэг Улсын ард иргэдтэй зүрх сэтгэлээрээ хамт байж, энэхүү уй гашууг чин сэтгэлээсээ хуваалцан, гүнээ харамсаж байна.

Энэ харамсалтай үйл явдлын улмаас хүндээр бэртэж гэмтсэн иргэд хурдан илааршиж, хэвийн байдалдаа эргэн орохыг хүсэн ерөөе” гэжээ.

Холбоотой мэдээ