Мэс заслын эмч нартаа баярлалаа

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-11-10 08:20:22


Цэргийн төв эмнэлгийн Гэмтлийн клиникийн хамт олонд талархлын захидал ирлээ.

Захидалд "Гэмтлийн шалтгаантай өвчнөөр шаналж байсан өвчтөн Д.Болормаа, Б. Цэрэнбум нарт энэ сарын 3-4-ний өдрүүдэд түнх солих хагалгааг амжилттай гүйцэтгэсэн ЗХЖШ-ын Эрүүл мэндийн хэлтсийн дарга, хурандаа Т.Сүхбаатараар ахлуулсан мэс заслын эмч нартаа гүн талархал илэрхийлье. Цэргийн төв эмнэлгийн, Гэмтлийн клиникийн Гэмтэл, согог судлалын тасгийн дарга, ахмад Б.Гантулга, Гэмтэл согог судлалын тасгийн эмч, дэслэгч Т.Алтанхуяг, эмч Ж.Самданжамц, Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч, ахлах дэслэгч Ш.Буд, Гэмтлийн яаралтай тусламжийн дарга, ахлах дэслэгч Б.Батцэнгэл, мэс заслын сувилагч Ж.Түвшинбилэг, Г.Мөнхцэцэг, боолтын сувилагч Н.Гавьяат,Т.Алтанчимэг нарынхаа буянт үйлсэд гүн талархал илэрхийлж, цаашдын бусдыг анагаах их үйлсэд нь өндөр амжилт хүсье" гэжээ.

Энэхүү хагалгаа нь Батлан хамгаалахын сайдын багц төсөл, Австри Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа Цэргийн төв эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл-||" төслийн хүрээнд шинээр суурилагдсан мэс заслын тоног төхөөрөмжтэй орчин үеийн ламинар урсгал бүхий вакум мэс заслын өрөөнд явагдсанаараа онцлог болжээ.

Холбоотой мэдээ