Төсвийн тухай хуульд УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авав
Улс ТөрУИХ дахь Ардчилсан намын бүлэг төсвийн хуулийн хэлэлцүүлгээс тав хоногийн завсарлага хүслээ. Завсарлага авах шаардлагыг Бүлгийн дарга О.Цогтгэрэл тайлбарлав.
Тэрээр “Ирэх оны төсвийг олон улсын санхүүгийн байгууллагын зөвлөмжийн болоод олон улсын тэр дундаа хоёр хөршийнхөө эдийн засгийн нөхцөл байдлын өсөлт, эрэлтийн таамгийн эсрэг асар өндөр алдагдалтай оруулж ирж байна. Хэмнэлтийн хууль батлагдсан хэрнээ алдагдлаас гадна их хэмжээний тэлсэн төсөв болох нь. Алдагдалгүй төсөв батлах, алдагдлыг бууруулахын тулд Ардчилсан намын бүлэг шаардлага тавьж ирсэн. Хэлэлцүүлгийн үед ахиц дэвшил гарах болов уу ч гэж харлаа. Ирэх жил улсаараа дампуурах эрсдэл байхад 2-3 ихнаядаар байшин барьж яг яах гээд байгаа юм бэ. Иймээс төсвийн алдагдлыг эрс бууруулах чиглэлд ажиллах шаардлагатай" гэлээ. Гэвч УИХ-ын дарга Г.Занданшатар нэг цагийн завсарлага олгов.