"Солонго Эс Эф" сургуулийн сурагчид Робот-программчлал-Шинжлэх ухааны хичээл судалж байна
Видео НэвтрүүлэгЕрөнхий боловсролын "Солонго Эс Эф" сургууль 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн “Зохион Бүтээгчдийн Академи"-тай хамтран ажиллаж байна. Уг хамтын ажиллагаагаар "Солонго Эс Эф" сургуулийн 2-8 дугаар ангийн сурагчдад “Оньс Робот”, “Робот + Программчлал + Шинжлэх ухаан” гэсэн хичээлийг "Зохион бүтээгчдийн Академи"-ийн хамт олон зааж байгаа юм.
2-6 дугаар ангид “Оньс Робот” робот сургалтын хэрэглэгдэхүүн дээр суурилсан “Робот + Программчлал + Шинжлэх ухаан”, харин 7-8 дугаар ангид “Робот + Программчлал + Электроник + 3D загварчлал” хичээлийг орж байгаа нь сурагчдын сонирхолтой хичээлд зүй ёсоор тооцогдож байна.
“Робот + Программчлал + Шинжлэх ухаан”, “Робот + Программчлал + Электроник + 3D загварчлал” хичээлээс сурагчид дараах мэдлэг, чадваруудыг олж авах юм. Үүнд:
1. Электроник, программчлал, робот болон 3D загварчлалын анхан
шатны мэдлэг,
2. Математик, физикийн мэдлэг амьдралд хэрхэн хэрэглэгддэг тухай
ойлголт,
3. Электроникийн энгийн хэлхээг ойлгож, угсарч, турших чадвар,
4. Хялбар асуудлыг томьёолон, алгоритмд хөрвүүлэх, программчлах
чадвар,
5. Механик+Робот+Электроникийн энгийн тооцоолол хийх, үнэлэх
чадвар,
6. Дүрслэх болон орон зайн сэтгэлгээ, 3D хэвлэлийн программ
болон төхөөрөмжтэй ажиллах зэрэг чадвартай болох юм.