Монголын шигшээ баг дараагийн шатанд өрсөлдөнө

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-11-15 03:18:38


Олон улсын сагсанбөмбөгийн холбоо /FIBA/-ны 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан нэгдүгээр шатны D хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотноо Монголын шигшээ баг 3 хожил, 1 хожигдолтой хэсэгтээ 2 дугаар байрт шалгарлаа.


Монголын шигшээ баг хэсгийн сүүлийн тулаанаа Тайландын багийн эсрэг хийж, эцсийн мөч хүртэл эн тэнцүүхэн өрсөлдөж 109:105-аар тоглолтоо дуусгалаа. Монголын шигшээ багийн ахлагч Б.Билгүүн 31 оноогоор бүх тоглогчийг тэргүүлсэн бол Т.Санчир 23, А.Ананд 20, О.Энхбаатар 11 оноо авсан юм. 

Ийнхүү Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-ны 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан нэгдүгээр шатны D хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотноо Монголын шигшээ баг 3 хожил, 1 хожигдолтой хэсэгтээ 2 дугаар байрт шалгарлаа. D хэсгээс Тайланд, Монгол, Малайзын шигшээ цааш шалгарсан бөгөөд тэд урьдчилсан шатны сүүлийн даваанд Гуам, Хонконг, Сингапурын хамт нэг хэсэг болон өрсөлдөх юм. Улмаар эдгээр 6 багаас эхний 4 нь 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох  эрхтэй болно.



Холбоотой мэдээ