Ардын багш Ш.Чоймаа тэнгэрт дэвшжээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-11-15 03:37:04

Төрийн шагналт, Ардын багш, МУИС-ийн профессор Ш.Чоймаа тэнгэрт дэвшлээ. Тэбрээр 1952 онд Говь-Алтай аймагт мэндэлсэн бөгөөд 2006 онд Монголын нууц товчоон, Лувсанданзангийн Алтан товч, Хаадын үндсэн хураангуйн алтан товч хэмээх эх бичиг-сурвалж судлалын судалгааны цуврал бүтээлээрээ Монгол Улсын гавьяат багш болж байв. 

Монгол Улсын гавьяат багш Ш.Чоймаагийн Монгол хэл бичиг, түүх соёлыг заан сургах, түгээн дэлгэрүүлэх, судлан шинжлэх, монгол судлалыг хөгжүүлэх, монгол үндэстний оюун санааны дархлаа, эв нэгдлийг бэхжүүлэх үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж 2017 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Ардын багш цолоор шагнаж байсан юм.

Тэрбээр Монголын ард түмэнд телевиз, радиогоор монгол бичгийн хичээлийг зааж, Монголчууд нийтээрээ босоо монгол бичгээ сурч, эзэмшихэд онцгой гавьяа байгуулсан эрхэм хүмүүн билээ. 

Эх сайхан Монгол орон, Алтайн сүрлэг уулсдаа эргэн төрөх болтугай. Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, хамтран ажиллагсдад нь гүн эмгэнэл илэрхийлье.

Холбоотой мэдээ