Х.Нямбаатар: Монгол хамгийн олон орны иргэдийг визгүй зорчуулдаг улс болно
Улс ТөрЗасгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлж байна.
Хууль зүй, дотоод хэргийн яамаас боловсруулж буй Аялал жуулчлалын тухай хуулийн төслийн үзэл баримтлалын танилцуулгыг хийсэн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Аялал жуулчлалын тухай хуулийн төслийн гол санаа нь Монгол Улсад аялал жуулчлалын урсгалыг хэрхэн яаж нэмэгдүүлэх үү, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэхэд учирч буй саадыг хэрхэн өөрчлөх тухай юм.
Аялал жуулчлалын байгууллагыг түр оператор, аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага гэх мэт ангиллуудыг бий болгож, тус байгууллагууд нь монгол иргэдийн өмчлөлтэй компаниуд байх шаардлагыг тавьж байгаа юм. Аялал жуулчлалын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа байгууллагууд үндэсний үйлдвэрлэгчид байх ёстой.
Монголд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хоёр асуудал хүндрэл учруулж байгаа. Үүнд,
- Нислэгийн давтамж, тийзийн үнэ
- Монгол Улсад ирэх визийн нөхцөл, хөнгөлөлтийн асуудал.
Мөн Визний хөнгөлөлтийг эргэн харж, хамгийн олон улс орны иргэдийг визгүй зорчуулдаг улс болно. Улс орнуудын жагсаалтыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулна. ХЗДХЯ, ГХЯ хамтран Монгол Улсад визгүй нэвтрэх орнуудын жагсаалтыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулна" гэв.