7 хүүхдийн ээж П.Цэрэнбадамд амьдрал бэлэглэх хандивын сугалаанд оролцохыг хүсье

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-11-18 03:18:48

Долоон хүүхдийн ээж П.Цэрэнбадам сүүлийн 4 жил шулуун гэдэсний хорт хавдарын эсрэг тэмцэж байгаа юм. Тэрээр 5-13 насны 5 хүүхэд, насанд хүрсэн 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд нөхөр нь өнгөрсөн жил мөн хорт хавдрын улмаас нас барсан юм байна.

Хэлж ирдэггүй хийсч ирдэг өвчин зовлонгийн эсрэг дөрвөн жил тэмцэж буй П.Цэрэнбадам бүсгүйд арван жилийн ангийн хүүхдүүд нь тус дэм болж, халуун дулаан сэтгэлээр эргэж тойрч, ойр байгаа нь сайн мэдээ юм. Тэд ангийн найздаа амьдрал бэлэглэхийн тулд хандивын сугалаат худалдааг зохион байгуулахаар ажиллаж байна.

Та бүхэн уг сугалаат худалдаанд 10,000 төгрөг шилжүүлснээр хамрагдаж, зүсэлсэн 12 мориноос хожих боломжтой юм байна. Хандивын мөнгийг П.Цэрэнбадам бүсгүйн эмчилгээнд бүрэн зарцуулж, мэдээллийг олон нийтэд нээлттэй ил тод байлгана гэж зохион байгуулагчид онцолж байна.

Ангийн найздаа амьдрал бэлэглэхээр зорьж буй сайхан сэтгэлтэй андуудын хандивын аяныг дэмжиж, сайн үйл бүтээхэд гар бие оролцоорой гэж уншигч та бүхнээс хичээнгүйлэн хүсье ээ.

Хандивын сугалаат худалдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягнаас хүлээн авна уу.

(1) Баянгийн Хурд - Морьтон түмний групп | Facebook

Холбоотой мэдээ